Гадаргын ус судлалын харуулууд

84

Ус судлалын станц нь Хөвсгөл аймгийн харьяанд байж байгаад 1987 онд Булган аймагтаа шилжүүлэн авч Д. Даваасүрэн, М . Эрдэнэбилэг нар ажиллаж байсан. 1987-2024 оны хугацаанд Бямбаа инженерээр, техникчээр С. Оюунчимэг, Дагва-Очир ажиллаж байсан. 1995 оноос И. Гансувд МУИС-г усны инженерээр төгсөн ирж ажиллаж байна. Г.Наранцэцэг /МУИС-г усны инженерээр төгссөн/ усны техникчээр 2015.V.11-нээс 2023 оны 09 сар хүртэл ажилласан. 2024 оны 3 дугаар сарын 11 нээс усны техникчээр Г. Лхагвадоржийг ажиллуулж байна. Булган аймгийн усны станц нийт 12 харуултай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус станц тухайн харуулуудын судалгаа материалд байнга хяналт тавьж сар бүр тайлан авч түүндээ техник болон шүүмж шалгалт хийдэг. 1987-2022 оны дуустал ММ-ийн цасан дээр харуулын ажигласан материалыг сар бүрээр зурж анализ хийдэг байсан бол оросоос REKIREJIM программ авч ашигласанаар цаг хугацаа маш сайн хэмнэх болсон. Ус судллалын харуулд түвшин, өнгөрөлт, цас мөсний зузаан, агаар, усны температур хэмжсэнээр байнгын мэдээ мэдээлэлтэй болж орон нутгийн ард иргэд албан байгууллагад цаг агаарын аюултай үзэгдэл, цас мөсний сэрэмжлүүлэг, урьдчилсан мэдээг шуурхай хүргэн ажиллаж байна.

Тус станц нь

Сэлэнгэ-Хутаг харуул нь 1942.10.20-нд анх хамгийн анх Орос мэргэжилтнүүд нээж өгч ажиллуулж байсан. Магсаржалам, Д. Бадарч, К. Түмэн-Ойдов, М. Элбэгбаяр хэмээх ажиглагч нар ажиллаж байлаа. Одоог хүртэл 82 жил судалгаа шинжилгээгээ хийсээр байна. ГР-21 гэх багажаар өнгөрөлтөө хэмжиж байсан. Одоог хүртэл тэр багажаараа л хэмжиж байна. 1972 оны 5 сараас 8 сар хүртэл байнгын мэдээлэлтэй болж байсан. 2013 оноос 4-9 сар хүртэл мэдээ өгдөг болсон. 1998 оноос гол /нуурын/ амьтан замагт дүн шинжилгээ хийх болсон.

Сэлэнгэ-Хялганат харуул 1981-10-01-нд байгуулагдаж Даваасүрэн, Ц. Батчулуун, Ц. Дэлгэрцогт, Б. Сайнбаяр, Ц. Сэргэлэн нар ажиллаж байна. 2005 оноос усны хяналт шинжилгээний сорьц авч эхэлсэн.2008 оноос өдөр тутмын мэдээ өгдөг болсон. Мөн 2008 оноос усны амьтанд дүн шинжилгээ хийдэг болсон.

Орхон-Орхон харуул 1942-10-25-ны өдөр байгуулагдаж анхны ажиглагчаар нь Цэгмэд гэх хүн ажиллаж байгаад Ц. Сэнгээ, Д. Загдсүрэн, И. Галсан, Б. Гантулга, Пүрэвсүрэн, Д. Эрдэнэчимэг. Б. Эрдэнэбат, О. Отгонболд нар ажиллаж байлаа.

Эг-Хантай харуул 1958-07-22-нд байгуулагдаж Дэмбэрэлдорж, Хишигдалай, Б. Баасансанжаа, Мөнхбат, Б. Пүрэвдагва, Д. Отюунболд нар ажиллаж байна.Завин дээрээс өнгөрөлтөө хэмждэг. 1993 оноос мэдээлэл судалгааны ажлаа эхэлсэн.

Эрэн-Тэшиг харуул 1986-05-10-нд байгуулагдаж Б. Оюунбаяр анх ажиглагчаар нь ажиллаж байгаад Д. Балт, Б. Мөнгөнхуяг ажиллаж байна. Тухайн харуул дээр түвшин,өнгөрөлт, агаар усны температур, салхи, цас, мөсний зузаан хэмжих ажил явагдаж байна.

Тарвагатай-Хужирт харуул 1984-09-18-нд байгуулагдаж Дэмбэрэлдорж Д. Уламбаяр, Д. Цэрэночир зэрэг харуулын ажиглагч нар ажиллаж байна. Харуул дээр түвшин,өнгөрөлт, агаар усны температур, салхи, цас, мөсний зузаан хэмжих ажил явагдаж байна.

Зүүнтүрүү-Булган харуул 1986-09-26- нд анх нээгдэж Д. Чулуунцэцэг анх ажилтнаар орж ажиллаж М. Цогбадрах, С. Мөнхцэцэг, Шагдарсүрэн А.Оюунгэрэл, С. Хишигсүрэн, Н. Сүрэнжав, Ц. Пүрэбаатар нар ажиллаж байсан байна.Түвшин, өнгөрөлт, цас мөсний зузаан, агаар усны температур хэжиж байнгын мэдээ мэдээлэлтэй болсон

Ачуут-Булган харуул 1986-09-26-нд байгуулагдаж Ж. Чуулуунцэцэг, Д. Ганчимэг, Ч. Амгалан, С. Хишигсүрэн, С. Лхагвадорж нар ажиллаж байлаа 2004 оноос хагшаасны өнгөрөлт хэмжиж эхэлсэн байна. 1999 оноос байнгын мэдээлэлтэй болж байсан байна.

Хануй-Баян-Агт харуул 2003-07-01–нд байгуулагдаж анхны харуулын ажиглагчаар нь Г. Эрдэнэтуяа ажиллаж Д. Байгалмаа, Бямбадаваа, Лхгвамөнх нар ажиллаж байсан байна. Рашаан цутгал ихтэй тул өвөл хөлддөггүй жилийн 4 улирал усны температур хэмждэг. 2018-наас байнгын мэдээлэлтэй болсон.

Эг-Тэшиг харуул 2008-09-01 –нд байгуулагдаад Анхны ажиглагчаар нь Д. Лхагвасүрэн ажиллаж байна.

Орхон-Сайхан харуул 2013-09-14-нд байгуулагдаж анхны ажиглагчаар Болдсайхан ажиллаж байгаад Банзрагч, Э. Батөлзий нар ажиллаж байна.

Харгал нуур харуул 1997-06-01нд тус тус байгуулагдаж. Анх Ш. Ганболд харуулын ажиглагчаар ажилд орсон одоог хүртэл ажиллаж байна. Нууран дээр түвшин,өнгөрөлт, агаар усны температур, салхи, цас, мөсний зузаан, нуурын усны амьтдад судалгаа шинжилгээний хэмжилтийн ажил явагдаж байна.

Хуваалцах :