Мэдээ мэдээлэл
"ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" СЭДЭВТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол улсын байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам Жендэрийн үндэсний хороотой хамтран “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлыг зохион байгуулах ажлын урьтал болгон
Монгол улс 21 аймагт байгаль орчин уур амьсгалын салбарт, жендэрийн мэдрэмжтэй түншлэлийг хөгжүүлэх, жендэрт суурилсан төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилготой зөвлөлдөх уулзалтыг Булган аймаг зохион байгуулж байна.
Зөвлөлдөх уулзалтад Байгал орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, Байгалийн нөөцийн хамтын менежментийн хэлтсийн дага П.Цогтсайхан нар хүрэлцэн ирж,
Булган аймгийн Байгал орчны газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Хөгнө тарнын байгалийн цогцолборт газар, Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын газар, Хануй голын сав газрын захиргааны ажилтан албан хаагчид оролцож байна.