Мэдээ мэдээлэл
Талархал

Д.Баттүвшин захиралтай “Баярт тал агро ХХК”-иас Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаанд нэн шаардлагатай байсан сансрын Starlink төхөөрөмж, зөөврийн цахилгаан 12v-220v тог хувиргагч авч өгөн бидний ажлыг дэмжин ажиллаж байгаад гүнээ талархаж байна. Энэхүү төхөөрөмжтэй болсноор бид сүлжээнд баригдахгүй хүссэн газраасаа интернэтэд холбогдон үүлний болон цаг агаарын прогноз зураг бусад мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авч ашиглах боломжтой болж байгаа юм.
Монгол орны газар тариалангийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхний хичээл зүтгэл, хөдөлмөр шингэсэн бүтээл бүр улам арвин үр дүнтэй байж, амжилтын түүчээ болсоор байхыг ерөөе.
Хүндэтгэсэн: Булган аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон.