Онцлох мэдээ

БУЛГАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН АЖИЛЧДЫН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР

 

Төрийн албаны тухай хуулийн 14-18 дугаар зүйлийн заалтууд нь УЦУОШТ-ийн албаны албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулах хууль эрх зүйн үндэслэл болно.

Хөтөлбөрийн зорилго

УЦУОШТ-ийналбан хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог сайжруулах асуудлын хүрээнд ажлын нөхцлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг сахин хамгаалахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг УЦУОША-ны удирдлага хариуцах бөгөөд 2019-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд үе шаттайгаар тусгаж хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

  1. УЦУОШТ-ийн контор болон сумдын цаг уурын өртөө, харуулын барилгыг сайжруулах талаар:
  • аймгийн УЦУОША-ны конторын өргөтгөлийн барилгыг ашиглалтанд оруулах
  • Тэшиг өртөөний барилгыг ашиглалтанд оруулах
  • ЦУ-ын автомат станц тавигдсан харуулуудыг ажлын байртай болгох
  • Зарим өртөөний муудсан байрыг засварлах
  1. Албан хаагчдын ажлын байрны талаар:
  • УЦУОШТ-ийн албан хаагч бүрийг бичгийн ширээ, сандал, компьютерээр бүрэн хангах
  • ЦУ-ын автомат станц тавигдсан харуулуудын ажиглагч нарыгбичгийн ширээ, сандал, компьютерээр хангах
  • Ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бичиг хэргийн хэрэгсэлээр хангах
  • Ажилчдын ажиллах нөхцлийн хэвийн ажиллагааг хангаж стандартын шаардлага хангасан гэрэлтүүлэг, агааржуулалт, халаалт бүхий өрөө тасалгаагаар хангах
  1. Албан хаагчдын сургалтын талаар:
  • Албан хаагчдыг гадаад, дотоодын их дээд сургуульд мэргэшлийн чиглэлээр давтан сургах
  • Албан хаагч өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлэх
  • Дээд газраас зохион байгуулсан болон өөрсдийн хүсэлтээр захиалгат сургалтанд ажиллагсадыг хамруулж  мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх
  1. Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар:
  • Албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхдээ ажилласан жилийг болон ажлын үр дүнг харгалзах, цол, эрдмийн зэрэг, зэрэг дэв, мэргэшлийн зэрэг, ур чадварын болон үр дүнгийн шагналын нэмэгдлийг тогтмол хугацаанд олгох
  • Ажиллагсадаас аттестатчлах шалгалт авч зэрэг олгох
  • Албан хаагчдын үр дүнгийн гэрээг дүгнэж мөнгөн урамшуулал олгох
  • Орон сууцны асуудлыг судалж, санал боловсруулах комиссыг байгуулж, ажиллах журмыг батлах
  • Орон сууц, хашаа байшин худалдан авахад байгууллагаас хөнгөлөлттэй зээлд хамруулах
  • Орон сууц, хашаа байшингийн Зээлийн баталгаа гаргаж өгөх
  • Орон сууц, хашаа байшин худалдан авахад нь мөнгөн тусламж үзүүлэх
  • Гэр болон галлагаатай байшинд амьдардаг албан хаагчид түлээ, нүүрс худалдан авахад нь тодорхой хэмжээний тусламж үзүүлэх ажлыг жил тутам зохион байгуулах
  • Ганц бие болон өрх толгойлсон болон шинээр гэр бүл болсон залуу гэр бүлд эд хөрөнгийн болон санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэх
  • Албан хаагчдад сар бүр олгох хоол, унааны зардлыг нэмэгдүүлэх
  • Амралтын цагийг зөв боловсон өнгөрөөх, харилцан мэдээлэл солилцох, амралт, спортын бие бялдаржуулах өрөөг тохижуулах
  1. Албан хаагчдын амралт сувилал, эрүүл мэндийг сахин хамгаалах

талаар:

  • Албаны албан хаагчдыг нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1 удаа хамруулж, зардлыг байгууллага хариуцна.
  • “Эрүүл агаар эм”, “Цасны баяр” сэдэвт идэвхитэй амралт, явган болон тойрон аялалыг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулна.
  • “Эрүүл аж төрөх ёс” сэдвийн хүрээнд нарийн мэргэжлийн эмчийг урьж, жилд 1-ээс доошгүй удаа албан хаагчдад яриа, таниулга хийнэ.
  • Спорт, биеийн тамирын арга хэмжээнд албан хаагчдыг оролцуулах ажлыг зохион байгуулах
  • Албан хаагчдыг эмчилж сувилуулдаг тусгай өрөө, булан, чухал шаардлагатай түргэн тусламжийн багаж хэрэгсэлтэй болох

Хөтөлбөрийнсанхүүжилт

Хөтөлбөрийгхэрэгжүүлэхэдзайлшгүйшаардлагатайхөрөнгийнэхүүсвэрийгбайгууллагынжилийнтөсөвттусгансанхүүжүүлнэ.

Хөтөлбөрийнхэрэгжилтэндхяналттавих, дүгнэх

Хөтөлбөрийнхэрэгжилтийнявцадхяналт тавих, дүгнэхажлыгбайгууллагындаргахариуцангүйцэтгэнэ.

Тухай root

Leave a Reply