Онцлох мэдээ

Түүхэн замнал

БУЛГАН АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ

 ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Булган аймгийн төвд цаг уурын шинжилгээний станц 1941 онд ЗХУ-ын хүч хөрөнгөөр байгуулагдаж зөвлөлтийн мэргэжилтнүүд уур амьсгалын ажиглалт хийж эхэлсэн. 1955 оны 6-р сарын 23-нд ЗХУ, БНМАУ-ын Засгийн газрын хэлэлцээр ёсоор аймгийн төвийн цаг уурын станц, усны харуулыг Монголын талд шилжүүлэн өгсөн.

1958 оноос эхлэн тус аймгийн бүх сумдад цаг уурын станц харуул  байгуулагдан ажиллаж хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг явуулах байгаль цаг уурын нөхцлийг судалж, цаг уурын урьдчилсан мэдээ зөвлөмжүүдээр орон нутагт үйлчилдэг болов.

Тус аймгийн нутгаар дайран өнгөрөх Сэлэнгэ, Орхон, Эг зэрэг томоохон гол мөрнүүдэд 1942 оноос, Тарвагатай, Эрин-Тавт, Могой зэрэг жижиг голуудад 1980 оноос эхлэн суурин ба явуулын судалгаа хийж эхэлснээр Булган аймгийн нутаг дахь гадаргын усны нөөцийг судлах судалгааны ажил хийгдэж байна.

Ус цаг уурын станц, салбаруудыг удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий Ус цаг уурын товчоог 1966 онд байгуулсан нь аймгийнхаа хэмжээнд ус цаг уурын судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх, салбар сүлжээг бий болгох, аж ахуй, зохион байгуулалтын хувьд биеэ даасан чухал арга хэмжээ болсон юм. Ус цаг уурын товчоо нь 1986-1987 онд Ус цаг уурын газар, 1988-1990 онд Байгаль орчныг хамгаалах газар, 1990-1992 онд Байгаль орчны хяналтын газар, 1992-1993 онд Ус цаг уурын газар, 1993 оноос Ус цаг уур, орчны шинжилгээний төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Одоо тус албанд цаг уурын шинжилгээний 6 станц, 10 харуул, ус судлалын 1 станц 13 харуул, мал аж ахуйн цаг уурын 3 харуул, нарны цацраг судлал, агро цаг уур, агаарын чанарын хяналтын харуул, байгаль орчны шинжилгэний лаборатори нисэхийн цаг уурын станц, холбоо зангилгаа, урьдчилан мэдээлэх товчоо, мэдээллийн сан, хөдөө аж ахуйн цаг уурын станц, уур амьсгалын хэсэг, цаг агаарт зориудаар нөлөөлөх Булган бороо экспидиц, санхүү аж ахуй гэсэн салбар нэгжүүд ажиллаж ус цаг уурын шинжилгээ судалгаа явуулж цаг агаар усны мэдээ материалаар аймаг сум орон нутгийн удирдлага ард иргэд аж ахуйн байгууллагуудад үйлчилж байна. Тус албаны харъяа салбаруудад 89 албан хаагч ажилладагийн 58 хувь нь мэргэжлийн ажилчид ба 12 нь бакалавар зэрэгтэй инженерүүд байна.

Аймгийн төвийн станцад 1963 оноос (1982 онд хаагдсан) шаар хөөргөлтийн аргаар өндрийн салхины зүг хурдыг тодорхойлж иргэний агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах болон бусад зориулалтын ажилд мэдээ өгч үйлчилж байв.

Ойт хээрийн бүсэнд бэлчээрийн нөхцөлд нутгийн мал маллах цаг уурын тааламжтай болон зохисгүй нөхцлийг тогтоож, мал маллагааны технологийг боловсронгуй болгох чиглэлээр мал аж ахуйн цаг уурын судалгааны ажлыг 1975 оноос эхлэн хийсэн ба одоо үхэр, хонь, ямааны 3 харуул ажиллаж байна.

1982 онд Урьдчилан мэдээлэх товчоог тухайн үеийн шилдэг шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсон холбооны зангилгааны хамт ашиглалтад оруулан, орон нутгийн удирдлага болон ард иргэдийг цаг агаарын урьдчилсан ба урьдчилан сэргийлэх мэдээгээр үйлчлэх ажлыг хийж, урьдчилсан мэдээ зохиоход ашиглагдах цаг агаарын зураг мэдээ материалыг Улаанбаатар, олон улсын цаг уурын бүсийн төвүүд болох ЗХУ-ын Новосибирск, Хабаровск болон Бээжин Токио зэрэг хотуудаас хүлээн авч өөрийн аймгийн цаг уурын станцуудын мэдээг Улаанбаатараар дамжуулан дотоодын ба олон улсын хэрэгцээнд гаргаж байлаа. 1996 оноос компьютерээр мэдээ дамжуулдаг болсон ба техник технологийн хөгжилтэй уялдан цаг уурын мэдээлэл солилцох ажиллагаа улам өргөжиж Сансрын холбооны VSAT, өндөр хурдны шилэн кабелийн сүлжээг ашиглан дэлхийн цаг уурын бүсийн төвүүдээс маш их мэдээллийг богино хугацаанд хүлээн авч үйлчилгээнд ашиглаж байна.

Манай албаны Сэлэнгэ-Хутаг харуул нь 1975, 1979  2009 2012 оны, Баян-Агт сумын цаг уурын харуул 1997 оны, Эг-Хантай усны харуул 2008, Хялганат-Сэлэнгэ усны харуул 2010, Эрин-Тэшиг усны харуул 2008 оны, Агаарын чанарын хяналтын харуул 2008 оны “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХАРУУЛ”, усны станц 1997, 2005, 2006 онд “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ УСНЫ СТАНЦ” болсон төдийгүй УЦУОШТ нь шинжилгээ мэдээлэл үйлчилгээний ажлаараа 1985-2004 онуудад системийн хэмжээнд эхний 5 байранд тогтмол шалгарч байв. УМТ нь “Мэдээлэл үйлчилгээний нэгдсэн систем”, Хутаг усны харуул холбоо онгоц, Булган Хутагийн УЦУШ-ний станцууд хөрсний чийг авах ба ургац хатаах зэрэг ажил хөнгөвлөх санаачлага гарган хийж системийн хэмжээнд тэргүүн туршлага болгон дэлгэрүүлэн ажиллаж байлаа.

Манай хамт олны дотроос В.Сүрэнжав Төрийн шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, Ч.Цэгмид, Д.Магсаржалам, Р.Сэлэнгэ, Ж.Чулуун, М.Эрдэнэцэцэг нар “Алтан гадас” одон, Ц.Долгор, Мягмарсүрэн, Д.Даваасүрэн, Д.Мөнхбат, С.Жаргалсайхан, Т.Түмэнжаргал, Н.Майннэгэн нар “Хөдөлмөрийн хүндэт медаль” болон Засгийн газрын хүндэт жуух, ойн медалиудаар шагнагдсан.  УЦУ-н болон Байгаль орчны системийн дээд шагнал “УЦУ-ын тэргүүний ажилтан” “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Д.Магсаржалам, Д.Алтангэрэл, Ц.Долгор, Д.Баяраа, Ж.Чулуун, В.Сүрэнжав, М.Нарантуяа, Н.Майннэгэн, Д.Даваасүрэн, Н.Уранчимэг, Б.Тунгалаг, Б.Цэцэгмаа, Р.Сэлэнгэ, Б.Удвал, Д.Ганчимэг, Д.Нарантуяа, С.Жаргалсайхан, С.Хишигсүрэн, Д.Чулуунцэцэг, Ё.Бадарч, А.Оюунгэрэл, Д.Энхээ, Б.Баяраа, Г.Баяржаргал, О.Дондив, Д.Цэндсүрэн, Д.Доржханд, Д.Мөнхбат,  С.Оюунчимэг, В.Батдэмбэрэл, Д.Цогжав, Б.Байгальмаа, И.Гансувд, Б.Буяннэмэх, Д.Шүрэнцэцэг, Н.Сүрэнжав, Ж.Ганболд, Г.Алимаа, Д.Батнасан, Б.Сүрэн, Ж.Чулуунцэцэг, Р.Чулуунцэцэг, Т.Түмэнжаргал, Чимэдцэрэн, С.Буяннэмэх, А.Баяраа, “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр Б.Пүрэвсүрэн, “Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан” цол тэмдгээр Ж.Чулуунцэцэг нарын хүмүүс шагнагдсан байна.

УЦУОША-ийн үе үеийн дарга нарыг дурьдвал: 1966-1967онд Я.Базарсад, 1967-1968 онд Л.Нямхүү, 1968-1990онд, 1992-1996онд  Ж.Чулуун, 1990 онд  В.Батдэмбэрэл

1990-1991онд, Д.Цогтбаатар, 1991-1992он, 1996-2007онд В.Сүрэнжав,    2007-2009 онд, С.Жаргалсайхан,   2009-2013 онд  С.Мөнхсайхан, 2013 онд  Б.Баяраа,  2013 оноос

С.Жаргалсайхан нар ажиллаж байна.

Ус цаг уур орчны шинжилгээний алба нь ус цаг уур байгаль орчны ажиглалт судалгааг тасралтгүй хийж, мэдээлэх, олон салбаруудаас бүтсэн эрдэм шинжилгээ мэдээллийн бүхэл бүтэн салбар болон хөгжиж төр ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшлийг ажилдаа нэвтрүүлж байна.

 

Булган аймгийн Ус Цаг уур орчны шинжилгээний албаны түүхэн замнал 

  • Булган аймгийн төвд цаг уурын шинжилгээний станц 1941 онд ЗХУ-ын хүч хөрөнгөөр байгуулагдаж зөвлөлтийн мэргэжилтнүүд уур амьсгалын ажиглалт хийж эхэлсэн.
  • 1955 оны 6-р сарын 23-нд ЗХУ, БНМАУ-ын Засгийн газрын хэлэлцээр ёсоор аймгийн төвийн цаг уурын станц, усны харуулыг Монголын талд шилжүүлэн өгсөн.
  • 1958 оноос эхлэн тус аймгийн бүх сумдад цаг уурын станц харуул байгуулагдан ажиллаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг явуулах байгаль цаг уурын нөхцлийг судалж, цаг уурын урьдчилсан мэдээ зөвлөмжүүдээр орон нутагт үйлчилдэг болов.
  • Тус аймгийн нутгаар дайран өнгөрөх Сэлэнгэ, Орхон, Эг зэрэг томоохон гол мөрнүүдэд 1942 оноос, Тарвагатай, Эрин-Тавт, Могой зэрэг жижиг голуудад 1980 оноос эхлэн суурин ба явуулын судалгаа хийж эхэлснээр Булган аймгийн нутаг дахь гадаргын усны нөөцийг судлах судалгааны ажил хийгдэж байна
  • Ус цаг уурын станц, салбаруудыг удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий Ус цаг уурын товчоог 1967 онд байгуулсан нь аймгийнхаа хэмжээнд ус цаг уурын судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх, салбар сүлжээг бий болгох, аж ахуй, зохион байгуулалтын хувьд биеэ даасан чухал арга хэмжээ болсон юм.
  • 1962 оноос ажиглагч нарыг курсээр бэлтгэж эхэлсэн ба анхны курсын ажиглагч нь Д.Баяраа (Булган), Алтангэрэл (Гурванбулаг), Чойнд (Сайхан), Цэрэндулам (Хангал), Мөнх-очир (Тэшиг) нар байв.……..
  • Аймгийн төвийн станцад 1963 оноос (1982 онд хаагдсан) шаар хөөргөлтийн аргаар өндрийн салхины зүг хурдыг тодорхойлж иргэний агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах болон бусад зориулалтын ажилд мэдээ өгч үйлчилж байв.
  • Ойт хээрийн бүсэд бэлчээрийн нөхцөлд нутгийн мал маллах цаг уурын тааламжтай болон зохисгүй нөхцлийг тогтоож, мал маллагааны технологийг боловсронгуй болгох чиглэлээр мал аж ахуйн цаг уурын судалгааны ажлыг 1975 оноос эхлэн хийсэн ба одоо үхэр, хонь, ямааны 3 харуул ажиллаж байна.
  • 1972 оноос агаар ус хөрсөн дэх цацраг идэвхит бодисын хэмжээг өдөрт 2-с доошгүй удаа тодорхойлдог болсон төдийгүй агаар дахь азотын давхар исэл, хүхрийн давхар исэлд хяналт тавих ажиглалтыг 1986 оноос Булган хотод хийж эхэлсэн.
  • Нарны цацрагийн эрчимшлийг судлах ажлыг 1973 оноос хийж нарны гийгүүлэлт болон нарны шууд ойсон сарнисан цацрагуудыг судлаж байна.
  • 1982 онд Урьдчилан мэдээлэх товчоог байгуулж орон нутгийн удирдлага болон ард иргэдийг цаг агаарын урьдчилсан ба урьдчилан сэргийлэх мэдээгээр үйлчлэх ажлыг хийж байна.
  • 1986 оноос иргэний агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цаг уурын бодит мэдээгээр үйлчлэх нислэгийн цаг уурын станц байгуулагдан ажиллаж байна.
  • 1996 оноос компьютерээр мэдээ дамжуулдаг болсон ба техник технологийн хөгжилтэй уялдан цаг уурын мэдээлэл солилцох ажиллагаа өргөжсөн.
  • 1996-2000 онд УМТ-нд цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах автоматчилсан боловсруулалтын системийг нэвтрүүлсэн.
  • 2001 оноос орчин зүйн ажиглалт (ургамлын голлох хөнөөлт хортон шавьж мэрэгчдийн гаралт тархалт өсөлт хөгжилт хөнөөл учруулалтыг тооцох), бэлчээрийн даац багтаамж тодорхойлох (ургац тооцох талхлагдалтын үнэлгээ өгөх ) ажил хийж мал өвөлжилт хаваржилтын тойм мэдээгээр үйлчилж ирлээ.
  • 2002 оноос АМДС-н үйл ажиллагаа бие даасан байдлаар ажлаа явуулж байна.
  • 2004 оны 11-р сард Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар аймгийн төвд цаг уурын SК-4100 Автомат станц, сансрын холбооны VSAT-ийн сүлжээ тавигдаж УЦУХ болон бусад аймаг хотуудтай сансрын холбоогоор харилцах болсон.
  • 2005 оны 4 сард ХААЦУ-н ажиглалтын мэдээг мэдээллийн нэгдсэн санд оруулдаг болсон.
  • 2006 оны 8-р сараас VSAT-ийн сүлжээгээр интернетэд холбогдон дэлхийн цаг уурын бүсийн төвүүдээс маш их мэдээллийг богино хугацаанд хүлээн авч байна.
  • 2008 оны 6 сард Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Атрын-3” аянаар тус аймагт Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц байгуулагдан ажиллаж байна.
  • 2008 оны 11-р сарын 28-нд Хутаг станцад, 11-р сарын 30–нд Ингэттолгой станцад, 12-р сарын 3–нд Гурванбулаг станцад цаг уурын CAMS-620 автомат станц /БНХАУ-ын/ ашиглалтанд орж ажиглалтыг автомат станцаар хийдэг болсноор ажиллагсдын ажиллах нөхцөл боломж дээшилж агаар мандлын элементүүдийг минут секунд тутам хэмждэг боллоо.
  • 2010 оноос усны станц нь Databas-р усны харуулын мэдээ материалыг боловсруулдаг болж мэдээллийг нэгдсэн санд оруулдаг болсон. Бүх сумдын цаг уурын өртөө харуулууд бэлчээрийн ургамлын төлөв байдлын ажиглалт хийдэг болсон.
  • 2012 оны 6 сараас Булган аймагт сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон  Байгаль орчны шинжилгээний лаборатори шинээр байгуулагдан ажиллаж байна.
  • 2012-оны 11-р сараас Тэшиг, Могод өртөөдөд AWS-330 автомат станц суурилуулсан
  • 2013 оны 6-р сарын 24-өөс өндөр хурдны шилэн кабельд холбогдсон.
  • 2014 оны 06 сарын 26-д Булган өртөөнд Vaisala AWS-310 автомат станц тавигдан ажиллаж байна.
  • 2015 оны 6 сарын 10нд Рашаант, 6 сарын 14 нд Дашинчилэн сумын цаг уурын харуулуудад автомат станц тавигдан ажиллаж эхэллээ.
  • Булган аймгийн ус цаг уурын байгууллага нь 1966-1986 онд Ус цаг уурын товчоо, 1986-1987 онд Ус цаг уурын газар, 1988-1990 онд Байгаль орчныг хамгаалах газар, 1991-1992 онд Байгаль орчны хяналтын газар, 1992 онд Ус цаг уурын газар, 1992-2009 онд Ус цаг уур, орчны шинжилгээний төв, 2009 оноос Ус цаг уур орчны шинжилггэний алба нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
  • 2008, 2013,2015 онуудад УЦУОШГ-н даргын тушаалаар хэлтсийн зохион байгуулалтанд тус тус орж одоо Цаг уурын хэлтэс, Ус орчны шинжилгээний хэлтэс , Захиргаа аж ахуйн хэсэг гэсэн 3 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 

 

Leave a Reply